Ажлын хэсгүүд хуралдана

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “А” танхимд болно. ХаринУИХ-ын гишүүн С.Ганбаатар нараас 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нараас 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий өргөтгөсөн ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд хуралдана.
Мөн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас 334 тоот өрөөнд, Монгол орны ойг гал түймэр, хортон шавжаас хамгаалах, ой цэвэрлэх асуудлыг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд хуралдана.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ