Ерөнхий сайд Дундговийн Засаг даргыг огцрууллаа

Дундговь аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг огцруулахаар ИТХ нь Ерөнхий сайдад хандаад байсан билээ. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дундговь аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.3 дахь заалт, Дундговь аймгийн ИТХ-ын 2013 оны арваннэгдүгээр сарын 25-ны VII хуралдааны тавдугаар тогтоолыг үндэслэн, аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг Засаг даргын албан тушаалаас чөлөөлсүгэй” гэсэн шийдвэрт гарын үсэг зурсан байна.
Дашрамд дурдахад, Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Буджавыг бас огцруулахаар тус аймгийн Засаг даргын орлогч Ш.Энхбат санал гаргаад байгаа юм.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ