Ардчилсан намд СЕХ-ноос хариу иржээ

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь Увс аймагт нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын мандатыг хүчингүй болгох хүссэн өргөдлийг СЕХ-нд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 8-нд гаргасан билээ. Харин СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн өчигдөр хариу ирүүлжээ. Тэрбээр “Таны ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгав” гэсэн хариу ирүүлсэн байна. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр Увс аймгийн Тариалан сумын малчид, төрийн бус байгууллагууд удаа дараа хандаж байгаа боловч өнөөдрийг хүртэл таг чиг байгаа юм.
Б.Тэмүүлэн

3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ