Польшийн төрийн дээд шагналаар шагнагдлаа

ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд О.Дамбийнямыг Польшийн Ерөнхийлөгч Б.Коморовскийн зарлигаар Польшийн төрийн дээд шагнал “Командорын гавъяаны Загалмай Одон”-гоор шагнажээ.
О.Дамбийням нь Монгол Улсаас БНПУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар 2008-2012 онд ажиллахдаа Монгол-Польшийн харилцааг хөгжүүлэх, ялангуяа дээд хэмжээний айлчлалуудыг хэрэгжүүлэх, эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд үр бүтээлтэй ажилласныг үнэлж, Польшийн Засгийн газар ийнхүү төрийн дээд шагналаар шагнасан байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ