МАН-ын бүлэг хуралдаж, даргаа сонгоно

МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, бүлгийн даргын асуудлыг хэлэлцэх аж. Бүлгийн дарга Н.Энхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн учир дараагийн дарга хэн байх талаар намын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, хэлэлцсэн байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар УИХ дахь МАН-ын бүлгийн даргад Ж.Энхбаяр, С.Бямбацогт нарын нэр яригдаж байгаа гэнэ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ