Дарханы АН-ынхан жагсаал хийв


Дархан-Уул аймгийн АН-ын дарга асан, тус аймгийн АН-ыг шинэчлэх хөдөлгөөний тэргүүн Л.Наранбаатар тэргүүтэй АН-ын гишүүд өнөөдөр Ардчилсан намын төв байрны үүдэнд жагслаа.Тэд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьд шаардлага хүргүүлсэнбөгөөд шаардлагын хариуг нь өгөхгүй өдий хүрсэн учир ийнхүү жагсаж буйгаа илэрхийлэв.
Тэд "Дархан-Уул аймгийн Ардчилсан нам нэг компанийн эрхшээлд орсон. Энэбайдал нь ардчиллын үнэ цэнийг унагааж, үнэгүйдүүлж байна гэж үзэж, тус аймгийн АН-ын анхан шатны байгууллага, үүрүүдийг шинээр байгуулах ёстой" гэж үзэж байгаа юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ