Д.Дорлигжав Х.Тэмүүжинд "гомджээ"

Д.Дорлигжав Хууль зүйн яам болон Засгийн газрыг Сүхбаатар дүүргийн шүүхэд өгчээ.

Учир нь Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ байранд Хууль зүйн яам, прокурорын байгууллагынхан хэн нь орох тухай маргаанаас болсон бололтой. Анх Хууль зүйн сайд Х.Тэмүүжин эмнэлгийг нь татан буулгахдаа Ерөнхий прокурор Д.Дорлигжавтай шинэ байрандаа Улсын Ерөнхий прокурорын газар болон яамныхаа зарим агентлагийг оруулна гэж аман тохироо хийсэн аж. Гэтэл төд удалгүй “Улсын мөрдөн байцаах газрын байр актлагдахад бэлэн болчихож. Бас Хуульчдын холбоо хэмээх том байгууллага байгууллаа. Удахгүй Мөрдөх алба гэх байгууллага бий болно. Тэгэхээр УЕПГ-ынхан орох боломжгүй. Манай яамны агентлагууд өөрсдөө багтаж шингэхгүй нь” гэж Х.Тэмүүжин сайд амалснаасаа буцсан гэнэ. Тиймээс Д.Дорлигжав шүүхэд ханджээ.

Ерөнхий прокурорын нэхэмжлэлтэй шүүх хурал өчигдөр болохоор товлосон ч эмнэлгийн шинэ байрыг оффис болгосон тухай Засгийн газрын тогтоол болон бусад бичиг баримтыг шүүгчид нэхсэн учраас нотлох баримт нь дутуу байна гэх үндэслэлээр хойшилсон юм байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ