Н.Нацагнямд шагнал гардуулна

Төрийн ордны их танхимд өнөөдөр 14:00 цагт эрдэмтэн Н.Нацагнямд Засгийн газраас 100 сая төгрөгийн шагнал гардуулна. Энэ үеэр Н.Нацагням бүтээлээ танилцуулсан лекцийг оюутан залууст унших юм байна.Түүний Синхрон генераторын реактив чадлын автомат тохируулга болох NaNyam_AX12 болон виртуал лаборатори” сэдэвт бүтээл нь БНХАУ-ын ижил төрлийн бүтээлээс арав дахин хямд болжээ. Энэ нь манай улсад хамгийн чухал бүтээлүүдийн нэг болоод байгаа юм. Энэ төрлийн бүтээл нь Монголын түүхэнд анх удаа бүтээгдсэн аж.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ