Р.Амаржаргалыг чөлөөлөхгүй гэсэн саналд нэгдлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Р.Амаржаргал гишүүний хүсэлтийг хэлэлцээд огцруулахгүй гэсэн санал дээр нэгдлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн саналаар буюу гишүүн Р. Амаржаргалыг огцруулахгүй гэсэн томьёоллоор санал хураасан юм.

Хуралдаанд оролцсон 65 гишүүний 34 нь буюу 52,3 хувь нь УИХ-ын гишүүн Р. Амаржаргалыг огцруулахгүй гэсэн санал өглөө.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ