Гишүүд хурууныхаа хээгээр ирцээ бүртгүүлнэ

УИХ-ын гишүүдийн ирцийг бүрдүүлэх үүднээс ишүүдийн ирцийг хурууны хээгээр авдаг болохоор болжээ. Энэ талаар өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын даргаЗ.Энхболд “ирэх долоо хоногоос гишүүдийн ирцийг хурууны хээгээр авдаг болно. Гишүүд хуралдаандаа суухдаа хурууны хээгээ бүртгүүлээд спикерээс картаа авч байх болно” гэдгийг мэдэгдлээ. Түүнчлэн асуулт тавих, санал хэлэх гишүүд хэн түрүүлж кноп дарснаараа нэрсийн дараалалд ордог байсан бөгөөд үүнийг ч мөн халахаар шийджээ. Харин хуралдаандаа ирсэн дарааллаар нь гишүүдийг санал хэлэх дарааллыг тогтоох ажээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ