"Алтан сарнай" наадам энэ сарын 30-нд болно

НАМЗХ-ноос жил бүр зохион байгуулдаг "Алтан сарнай" наадам энэ сарын 30-нд болох бөгөөд нийт зургаан номинацид оны шилдгүүдийг тодруулах юм. 12 сарын 26-аас 29-ний хооронд нийт нэр дэвшигчдээс номинаци тус бүрт шилдэг 3 нэр дэвшигчийг дийлэнх олонхийн саналаар шалгаруулна. Мөн 12-р сарын 29-ний өдрөөс 30-ны 22 цагийн хооронд номинаци тус бүр дээр шилдэг 1 буюу "Алтан сарнай"-н эздийг тодруулах юм байна.
"АЛТАН САРНАЙ" оны тэргүүн наадмын дараах номинацид өөрийн дэмжиж буй хэдэн ч хүнийг нэр дэвшүүлэх боломжтой. Үүнд,
- Соёл урлагийн салбар
- Спортын салбар
- Шинжлэх ухаан, Техникийн салбар
- Хүмүүнлэгийн салбар
- Бизнесийн салбар
- Нийгэм, улс төрийн салбар
- Дэлхийн монгол хүн гэсэн номинац багтжээ.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ