ГССҮТ-ийн даргын сонгон шалгаруулалт удахгүй болно

ГССҮТ-ийн захирлын сонгон шалгаруулалтыг энэ сарын 23-25-нд хийхээр болжээ. Тус эмнэлгийн даргад ГССҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаяр, түүний өмнө даргаар ажиллаж байсан Л. Жамбалжав, С.Отгонгэрэл, Н. Батмагнай нар нэрээ дэвшүүлсэн байна. Харин тус эмнэлгийн эмч нар “Сонгон шалгаруулалт хэр шударга болохыг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ бид сонгон шалгаруулалтын хариуг хүндэтгэн үзнэ. Хуулиа дээдэлдэг, эрүүл мэндийн салбараа мэддэг хүн ирээсэй гэж хүсэж байна” гэв.
Б.Тэнүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ