Төрийн ордны зүүн талд яамдын нэгдсэн байр барина

МАХН-ын дарга Н.Энхбаярын хууль бусаар эзэмшиж байсан “Улаанбаатар таймс” сонины байрыг буулгаж, бүх яамдын нэгдсэн барилгыг тэнд барихаар болжээ. Энэ ажлыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилсан бөгөөд хэрэгжүүлэх тал дээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хотын дарга Э.Бат-Үүл нар ажиллаж байгаа аж. Ингэхдээ 2016 оноос өмнө бүх яамны байрыг дуудлага худалдаагаар худалдах юм байна. Үүний дараа теднер зарлаж, барилга барих компанийг сонгон шалгаруулах аж. Харин газрын зөвшөөрлийг нийслэлээс олгох юм байна.Н.Энхбаярыг хууль бусаар уг барилгыг эзэмшиж байсан гэж шүүхээс үзээд хоёр жилийн өмнө улсын өмчид авсан. Тус газар дээр орчин үеийн загвар, дизайнтай 20 давхар барилгыг барих аж. Яамдын нэгдсэн байранд Батлан хамгаалах, Хууль зүйн яам хоёроос бусад бүх яам байрлах гэнэ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ