Шалтгаангүй тасалсан гишүүдийн нэрс

УИХ-ын чуулган өнөөдөр 09:00 цагаас Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжүүлэх байсан юм. Гэвч гишүүдийн ирц хүрээгүй юм. Тиймээс чуулганы нэгдсэн хуралдааныг 11:00 цаг хүртэл хойшлуулахаар боллоо. Харин ажлын цаг эхлээд нэг цагийн хугацаа өнгөрсөн байхад чуулганы танхимд ирээгүй, ажлаа шалтгаангүйгээр тасалсан гишүүдийн дунд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Д.Арвин, Х.Баттулга, Г.Батхүү, М.Батчимэг, Б.Бат-Эрдэнэ, Д.Ганбат, Г.Наранхүү, С.Эрдэнэ, С.Батболд, Д.Дэмбэрэл, Н.Номтойбаяр, О.Содбилэг, Д.Сумъяабазар, Ч.Хүрэлбаатар, О.Баасанхүү, С.Ганбаатар нарын нэр байна.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ