Сурагчдын амралтыг таван долоо хоног байхаар уртасгана

Чуулганы хуралдаанаар “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах нөхцөл бололцоог сайжруулах болон сурагчдын дүрэмт хувцасны талаар” УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас Боловсрол шинжлэх ухааны сайдад тавьсан асуулгын хариуг сонсож байна.
Энэ үеэр сурагчдын өвлийн амралтын талаар Д.Гантөмөр сайд “Өвлийн амралтыг өнгөрсөн жилээс илүү урт байхаар болж байгаа. Бага ангийн хүүхдүүд 5 долоо хоног, хөдөө орон нутгийн хүүхдүүдийг цагаан сарын амралтыг нь тааруулан хийхээр болсон, мөн дараагийн урт хугацааны амралтыг ахлах дунд ангийнхны амралтыг мал төллөх үеэр хийж байгаа” гэх тайлбарыг хийв.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ