Л.Гантөмөр: Бага ангийн хүүхдийн хувцас 41 мянган төгрөгийн үнэтэй

Чуулганы хуралдаанаар “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах нөхцөл бололцоог сайжруулах болон сурагчдын дүрэмт хувцасны талаар” УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас Боловсрол шинжлэх ухааны сайдад тавьсан асуулгын хариуг сонсож байна. Энэ үеэр Л.Гантөмөр сайд “Баян хоосноор ялгарч байна. Баян айлын хүүхдүүд хувцсаараа ялгарч байгаа нь нийгэмд ангийн ялгарал гаргахад хүргэж байна. Бага ангийн хүүхдийн хувцас 41 мянган төгрөг, эрэгтэй нь 62 мянга, дунд анги нь 76 мянган төгрөг. Ахлах ангийн иж бүрдэл нь 108 мянган төгрөг байгаа. Гэтэл ахлах ангийнхны иж бүрдлийн үнээр л бүх сурагчдын дүрэмт хувцасны үнэ гэж ойлгож яриад байна” гэв.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ