МАН бүлгийн дэд даргаа ирэх даваа гарагт сонгоно

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Түүний оронд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нар өрсөлдөж, С.Бямбацогт бүлгийн дарга болсон. С.Бямбацогт хувьд өмнө нь бүлгийн дэд даргын албан тушаалыг хашиж байсан юм. Энэ талаар намын дарга М.Энхболд С.Бямбацогтыг ийнхүү бүлгийн дарга болно гэж бодоогүй байсан учир дэд даргын асуудлыг хэлэлцэж чадсангүй гэсэн тайлбарыг өгсөн юм. Иймд түүний оронд суух хүнийг ирэх даваа гаригт хуралдаж бүлгийн хуралдаанаар шийдэхээр болсон байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ