Ерөнхийлөгч тайлбар хийхийг шаардсан байна

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын чөлөөлөгдөх хүсэлттээ дурьдсан зарим асуудалтай холбоотойгоор төв банкны удирлагуудад үүрэг өгчээ. Эрхэм гишүүн Р.Амаржаргал нь чөлөөлөгдөх хүсэлтээ байнгын хороон дээр танилцуулахдаа "Банкны салбар сул дорой, эмзэг байна. Саяхан тав дахь том банк дампуурсан. Одоо байгаа дөрвөн том банкны хоёр нь асуудалтай. Өөрийн хөрөнгө өчүүхэн, хадгаламж хумигдаж, зээлийн эрэлт эрс нэмэгдэж байгаа учраас хөрөнгө асар их хомсдолд ороод байна" гэсэн юм. Ерөнхийлөгч гишүүний хэлсэн үг, өгүүлбэр бүрийг тодруулж, тайлбар хийхийг шаардсан байна.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ