Ерөнхийлөгчийн олон нийттэй харилцах албаны даргаар П.Сайнбилэг томилогдлоо

Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах, хэвлэл мэдээлэл боловсруулах албаны даргаар П.Сайнбилэг томилогджээ. П.Сайнбилэг өнөөдөр үүрэгт ажлаа хүлээж авах аж.

Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах, хэвлэл мэдээлэл боловсруулах албаны даргын албыг хашиж байсан Ё.Батбаяр МҮОНРТ-ийн дэд захирлаар томилогджээ.

П.Сайнбилэг нь "Мянганы зууч" сонины эрхлэгч, мэдээллийн www.time.mn сайтын ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан. Монголын сонинуудын холбооны ТУЗ-ийн гишүүн юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ