2016 оноос УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашихгүй

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн хуралдаан боллоо. Хуралдаанаар ирэх долоо хоногт байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх хэд хэдэн хуулийн талаарх байр сууриа нэгтгэжээ. Тодруулбал, газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгад газар эзэмших, ашиглах, өмчлөх зэрэг харилцааны асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд энэ дундаас газар өмчлүүлэх асуудлыг сайн нягтлах ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Мөн УИХ-ын гишүүн хүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашихгүй гэсэн хуулийг энэ удаагийн Парламентад бус 2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх нь зөв гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ