Ч.Улаан, Н.Батбаяр сайдыг огцруулах бичиг өргөн барилаа

Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах бичгийг МАН-ын дарга М.Энхболд, бүлгийн дарга С.Бямбацогт дөнгөж сая УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Ч.Улаан болон Н.Батбаяр сайд нарыг огцруулах нь зөв гэж үзсэн билээ. Уг огцруулах бичигт МАН-ын бүлгийн 26 гишүүн гарын үсэг зурсан байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ