Р.Амаржаргал Улсын дээд шүүхэд хандана

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өнгөрсөн сард өгсөн. 21 хоногийн туршид асуудлыг шийдэхгүй гацаасан боловч өнгөрсөн долоо хоногт түүний хүсэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, танхимд нь үлдээх шийдвэр гаргасан. Гэтэл тэрбээр өнөөдөр Улсын дээд шүүхэд хандахаар болжээ. Учир нь өөрийнх нь эрхийг зөрчиж, албадан хөдөлмөр эрхлүүлж байна хэмээн УИХ-ыг шүүхэд өгөхөөр бэлдэж эхэлсэн байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ