“Хас”-ын Ч.Ганхуяг огцрох хүсэлтээ гаргажээ

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ч.Ганхуяг энэ сарын 10-ны өдөр тус холбооны ерөнхийлөгчөөс огцрох тухай мэдэгдэл гаргажээ. Тэрбээр мэдэгдэлдээ “Хэсэг хүмүүс уг сонгуульт ажлыг улстөр, хувийн ашиг сонирхлын өнцгөөс харж, ажилт үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцөл боломжийг алдагдуулж, уг спортыг уналтанд оруулах, хагалган бутаргахад хүргэж байна” хэмээжээ. Түүнчлэн энэ холбооны төлөө нэлээдгүй зүйл хийсэн гэдгээ ч мөн дурдаж, огцрох хүсэлтэй байгаагаа дуулгажээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ