Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ

МАН-ын бүлгийн зүгээс өнгөрсөн даваа гаригт Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулж, хариуцлага тооцох асуудлыг УИХ-д өргөн барьсан юм. Тиймээс яг одоо эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын хоёр сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хоёр сайдын асуудлыг харьяалагдах байнгын хороодод хэлэлцэж байгаа бөгөөд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын асуудлыг хэлэлцэх юм. Харин Сангийн сайд Ч.Улааныг огцруулах асуудлыг өнөөдөр 13.00 цагт Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ