Хурал тасалсан гишүүдийн цалинг хасна

УИХ-ын гишүүд чуулган болон байнгын хороодын хуралдааныг тасалдаг. Мөн ихэнхи гишүүд картаа уншуулчихаад өрөөндөө орон хэн нэгэн гишүүнээр өмнөөсөө кноп даруулдаг байсан. Тэгвэл УИХ-ын гишүүн зарим гишүүд санаачлага гарган, гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгүүлэхээр болсон. Тэгвэл уг асуудлыг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжиж чуулганаар хэлэлцүүлэхээр болсон юм. Ингэхдээ гишүүд УИХ-ын дарга З.Энхболдоос картаа авч, ирцээ бүртгүүлээд тэр дарааллаараа үг хэлж, асуулт асуудаг болох аж. Тэгэхээр гишүүдийн үг хэлж, санал бодлоо илэрхийлэх эсэх нь чуулганы хуралдаанд цагтаа ирэхээс эхлээд олон зүйлээс шалтгаалдаг болж байна. Мөн гишүүд хурлаа тасалвал цалингаас нь хасах заалтыг шинэ хуульд тусгажээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ