Захиргааны хариуцлагын тухай хуулийн заалтын үйлчлэлийг түдгэлзүүлэв

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлынөнөөдрийн хуралдаанаар Захиргааны хариуцлагын тухайхуулийн 21, 22, 23, 24, 45 дугаар зүйлд заасан баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно.”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн “Сумын Засаг дарга баривчлах шийтгэл ногдуулсан тухай шийтгэврээ материалын хамт харьяалах шүүхэд гурав хоногийн дотор хүргүүлнэ” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн эсэх асуудлыг хянан шийдвэрлэлээ.

Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас гаргасан дүгнэлтэд,, “Монгол Улсын Их Хурлаас 1992 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно” гэж хуульчилсан нь баривчлах шийтгэл оногдуулах эрхийг улс төрийн албан тушаалтанд шилжүүлснээр Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийг эрхэмлэн дээдлэх, хүний эрхийн хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг төрд хариуцуулсан Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчимтай зөрчилдөж байна” гэж үзэх үндэслэл байна гэжээ.

Тиймээс Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн Захиргааны хариуцлагын тухай хуулийн дээрх заалтын үйлчлэлийг түдгэлзүүлэв.

Энэ сарын 20-ны өдөр хуралдаж Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалтаар үүссэн маргааныг эцэслэншийдвэрлэх байсан Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанхойшлогдлоо.

УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэх үзэх шалтгааны улмаас хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьжээ. Үүнийг харгалзан үзэжИх суудлын хуралдааныг2014 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр хийхээр товлов.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ