Ч.Улааныг огцруулах шаардлагагүй гэж үзлээ

УИХ дахь Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Сангийн сайд Ч.Улааныг огцруулах асуудлыг хэлэлцэж, Ч.Улааныг огцруулах шаардлагагүй гэж үзлээ.
Хурлын үеэр УИХ-ын гишүүд Ч.Улаанд асуулт асууж, тодруулга авсны дараа саналаа илэрхийлсэн юм.
Харин үүний дараа байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Сангийн сайд Ч.Улааныг огцруулах уу гэсэн саналыг томъёоллоор санал хураалгасан бөгөөд тус байнгын хорооны 18 гишүүнээс тав нь оцруулах нь зүйтэй гэж үзсэн юм. Ингэснээр байнгын хорооны гишүүдийн олонхи нь Ч.Улааныг огцруулах шаардлагагүй гэж үзлээ.
Б.Золбоо
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ