С.Бямбацогт: Манай долоон гишүүнийг эмэгтэй болгочих юм

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан өнөөдөр анх удаа хурууны хээгээр ирц бүртгэж, саналаа өгч байгаа. Гэвч хурууны хээгээр бүртгэх туршилт тун хангалтгүй болжээ. Учир нь хурууны хээгээр санал хураалт хийж үзэхэд “Yes” гэж кноп “NO” гэж дарагдаад, долоон эрэгтэй гишүүнийг эмэгтэй болгосон байна.

Энэ тухай УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Чуулганыг завсарлуулж өгөөч. Энэ хурууны хээ чинь маш их учир дутагдалтай байна. Анх удаа бид ингэж ирцээ бүртгүүлж, саналаа өгч байна. Гэтэл Ө.Энхтүвшин “Yes” гэж кноп дараад байхад “NO” гэж дарагдаад байх юм. Бас хурууны хээгээр гишүүдийн хүйсийг тогтоох гэсэн чинь манай долоон гишүүн эмэгтэй болчих юм. Ийм байдлаар санал хураахгүй ээ. Одоо бид Засгийн газрын сайд нарыг огцруулах тухай санал хураах гэж байна. Ийм алдаатай санал хураалтаар шийднэ гэж байхгүй” гэв.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ