МАН-ын бүлэг мэдээлэл хийнэ

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын нэр бүхий сайдуудыг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлогдсон. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанаас хоёр хоногийн завсарлага авсан. Тэд хурууны хээгээр ирц бүртгэх машин алдаатай ажилласан тул МАН-ын гишүүд ирцээ бүртгүүлж, санал өгөхөөс татгалзсан юм. Энэ талаар 11.30 цагаасТөрийн ордны Б танхимд хэвлэлийн бага хурал хийхээр болжээ.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ