Хуульд өөрчлөлт оруулсны дараа хурууны хээгээр бүртгэх системийг ашиглана


Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хурууны хээгээр бүртгэх системийн техникийн шийдлийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрээр мэдээлэлдээ, “Хурууны хээгээр бүртгэх системийг ашиглан гишүүдийн ирц бүрдүүлэх системийг ашиглалтад оруулах шийдвэр гарсан. Ингэхдээ гишүүд чуулганы хуралдаанд ирсэн ирцийнхээ дарааллаар үг хэлж, асуулт асуудаг журамд шилжье гэсэн шийдвэрийг Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл дээр ярьсан. Иймээс Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Д.Эрдэнэбат, Н.Батцэрэг нар хурууны хээгээр бүртгэдэг системийг ашиглах талаар Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-ын даргад өргөн бариад байгаа. Мөн жил гаруйн өмнө УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын гишүүд хурууны хээгээр санал өгдөг журамд шилжих хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Өнөөдөр хурууны хээгээр ирц бүрдүүлэх асуудалхуулиар тусгайлан зохицуулагдаагүйбайгаа. Гэхдээ Улсын Их Хурлын даргад олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хуралдааныг товлосон цагт нь эхлүүлж, дэгийн дагуу зохион байгуулах, хэрвээзөрчигдвөл таслан зогсоохэрхийнхээ хүрээнд хурууны хээгээр бүртгэл явуулах асуудлыг шийдвэрлэсэн. Хурууны хээг бүртгэх системийг манай үндэсний программ хангамжийн компани боловсруулж ашиглалтад оруулсан. Улсын Их Хурлын гишүүд Улсын Их Хурлын Дэгийн тухай хуулинд заасны дагуу Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд товлосон цагт биечлэн оролцох үүрэгтэй. Гишүүдийн хуралдаанд оролцохгүй байх хүндэтгэх шалтгаан нь Үндсэн хууль зөрчсөн, Үндсэн хуулийг зөрчсөн асуудлаар хэлэлцүүлэг явж байгаа үедчуулганы хуралдааныг орхин гарах эрхтэй. Мөн өвчтэй болоод бусад хүндэтгэх шалтгаан гарсан тохиолдолд Улсын Их Хурлын даргаас чөлөө, зөвшөөрөл авч хуралдаанд оролцохгүй байх хуулийн зохицуулалт бий. Харин бусад тохиолдолд тухайн өдрийн хуралдааны ирцэд бүртгүүлсэн бол хуралдаанд бүтэн сууж оролцох үүрэгтэй. Хэрвээ хуралдаанд оролцохгүй бол тухайн гишүүнийг хуралдаанаас татгалзсан байр суурьтай байна гэсэн дэгийн зохицуулалтыг хуулинд заасан байдаг. Өнөөдрийн хуралдаанд энэ системийг ашиглах явцад зарим гишүүдийн микрофон ажиллахаа больсон, санал хураалтын явцад буруу зөрүү санал гарлаа гэсэн үүднээс УИХ дахь МАН-ын бүлэг чуулганы хуралдаанаас завсарлага авсан. Завсарлага авснаас хойш Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн гишүүд чуулганы танхимд цуглан хуралдаж системийн үйл ажиллагааг шалгалаа. Ингэхдээ Дэгийн тухай хуульд орох өөрчлөлтийг баталж гаргах хүртэлхурууны хээгээр бүртгэх системийг ашиглахаа түр зогсооё. Харин батлагдсаны дараа ашиглая. Тэр хүртэл хуучин системээрээ явья гэж шийдсэн. Бид бүх микрофон, санал хураалтын системүүдийг шалгасны үндсэн дээрУИХ дахь МАН-ын бүлгийн тавьсан шалтгаан арилсан байна гэж үзсэн. Иймд өнөөдрийн чуулганы хуралдааныг 14 цагаас эхлүүлэх боломжтой байна гэдгийг УИХ дахьМАН-ын бүлэгт мэдэгдэж хуралдааныг цааш нь үргэлжлүүлэх шийдвэр гаргуулья гэсэн байр суурьтай байна” гэлээ.
Б.Золбоо
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ