У.Барсболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ


МАХН-ын Гүйцэтгэх товчоо өчигдөр үдээс хойш яаравчлан хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцсэний дотор зарим хүнийг ажлын хариуцлага алдсан гэсэн шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тухайлбал тус намын гадаад харилцаа, сургалт судалгаа хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан У.Барсболдыг уг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. У.Барсболд нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2000-2004 онд Ерөнхий сайдаар ажиллаж байх үед Байгаль орчны сайдаар ажиллаж, түүний улс төрийн багт зүтгэж явсан туршлагатай улс төрч бөгөөд өмнө нь хоёр нам салаагүй байхад МАХН-ын мэдээлэл сурталчилгаа хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад нам нэрээ солих үеэр түүнийг албан тушаалаас нь чөлөөлж байжээ.
Б.Бурам
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ