МАН-ын бүлэг ТЕГ-т хандлаа

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт УИХ-ын нэгдсэн хуралдааны үеэр маргаан үүсгэсэн хурууны хээгээр ирц бүртгэх төхөөрөмжтэй холбоотой асуудлаар өнөөдөр Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсанд хандан албан тоот илгээжээ. Тодруулбал, төхөөрөмжийн аюулгүй байдлын асуудлыг яаралтай шалган тогтоож хариу ирүүлэхийг хүссэн байна.

Мөн төхөөрөмжийг шалгуулахаар ТЕГ-т хандахаас гадна төхөөрөмжтэй холбоотой асуудлаарх мэдээллийг ҮАБЗ-д хүргүүлжээ. Учир нь хурууны хээгээр ирц бүртгэх төхөөрөмж ноцтой алдаатай, хэвийн бус ажиллагаатай болох нь тогтоогдсон. Тухайлбал, УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдын өмнө байдаг ирц хянадаг компьютер, МАН-ын бүлгийн даргын микрофон ажиллахгүй, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Г.Батхүү нарын санал эсрэгээр гарч, нэгдсэн хуралдаанд ирсэн 10 эмэгтэй гишүүн санал өгөхөд 17 гэж эндүүрэл гарсан байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ