УИХ-ын дарга Харшийн сүлд модны наадам зочлов

Олон улсын хүүхдийн "Найрамдал" төвийн 35 жилийн ойд зориулан зохион байгуулагдсан Харшийн сүлд модны наадамд УИХ-ын дарга З.Энхболд оролцов.

Хүүхэд багачуудад зориулсан харшийн сүлд модны наадмыг тус төв жил бүр маш сонирхолтой хийж, олон зуун хүүхдүүдийг баярлуулдаг уламжлалтай.

“Шидэт толины гайхамшиг ба шинэ бүхний эрэлд” нэртэй энэ жилийн наадмын тоглолт Өвөрхангай, Дорноговь, Сэлэнгэ, Хэнтий аймгуудын болон нийслэлийн авьяаслаг хүүхдүүд, Монгол цирк, Монголын хүүхдийн ордон, Хөгжим бүжгийн коллежийн уран бүтээлч нийт 90 гаруй хүүхдүүдийн дуу бүжиг, жүжигчилсэн үзүүлбэрүүдээр бүтжээ.

Тоглолтын үеэр хүүхдүүд УИХ-ын даргын гараас бэлэг гардан авсан онцгой өдөр байлаа.

УИХ-ын дарга З.Энхболд хүүхдүүдэд хандан, тэдэнтэй хамт байж, хүүхэд насандаа эргэн очсон мэт хөөр баяртай байгаагаа хэлээд шинэ жилийн баярын мэнд хүргэн, сурлагын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөлөө.

Мөн хүүхэд бүрд төрөөс олгож байгаа 20 мянган төгрөгөө хүүхдүүд юунд зарцуулж байгааг асуухад хүүхдүүд нэгэн дуугаар “дансандаа хадгалж байгаа” гэж хариулсан юм.

Бүх хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг төр хариуцаж байдгыг мэдэх үү гэж УИХ-ын даргыг асуухад багачууд мөн л нэг дуугаар “тийм ээ” гэж хариулж байлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ