Сайдуудыг огцруулах асуудлыг маргааш хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы хуралдаан маргааш хуралдах аж. Маргааш өдрийн хуралдаанаар МАН-аас өргөн барьсан Засгийн газрын хоёр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм байна. МАН-аас өнгөрсөн даваа гаригт Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах асуудлыг өргөн барьж, өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт хэлэлцэх байсан ч МАН-аас хоёр өдрийн завсарлага авсан юм.
Засгийн газрын хоёр сайдыг огцруулах асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэх хуулийн хугацаатай учир ийнхүү маргааш буюу мягмар гаригт УИХ-ын чуулган хуралдах юм.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ