Хурууны хээгээр ирц бүртгүүлэх асуудлыг хойшлуулахаар болжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдлаа. Хурлаар Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах асуудлыг энэ долоо хоногт хуулийн хугацаанд нь багтаан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Үүний тулд МАН-ын завсарлага аваад байгаа хурууны хээгээр ирц бүртгүүлэх асуудлыг түр хойшлуулахаар болжээ. Тодруулбал УИХ-ын гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэх системийг УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсны дараа хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн байр сууринд нэгдсэн байна. Ингэснээр хурууны хээгээр ирц бүртгэх системийг эсэргүүцэн завсарлага авсан МАН-ын бүлгийн гишүүд хуралдаа суух боломжтой болох юм. Мөн Эрдэс баялагийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолыг энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ