Чуулганд МАН-ын найман гишүүн сууж байна

УИХ-ын нэгдсэн чуулган дөнгөж сая эхэллээ. Өнөөдрийн хуралд гишүүд 52.6 хувийн ирцтэйгээр оролцож байгаа бөгөөд МАН-ын бүлгээс өргөн барьсан Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Н.Улаан нарыг Засгийн газрын гишүүнээс нь огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ.

Чуулганы хуралдаанд МАН-аас найман гишүүн иржээ.Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай саналыг УИХ-ын гишүүн МАН-ын бүлгийн дарга С. Бямбацогт танилцуулж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ