Н.Алтанхуяг: МАН-ынхан ард түмэндээ их хайртай юм байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Гишүүдийн олонх нь огцруулах шаардлагагүй гэж үзсэн юм. Харин энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Сайдуудын асуудлыг олон өдөр ярилаа. Асуудлыг тавьсан МАН-ынхан ард түмэндээ их хайртай юм байна. Үнэхээр ард түмэндээ хайртай юм бол Самурай бондын асуудал яригдах үеэр буюу өнгөрсөн нэг дэх өдөр асуудлыг тавив. Ердөө л Монгол Улсыг гадаадад муу болгож харагдуулах ажил хийсэн. Утаа ганц энэ жил ийм болоогүй. М.Энхболд даргыг 1996 онд Хотын дарга байхад нь “гэр хороолол ихэслээ. Хотоо зөв төлөвлөөч” гэж хэлж байсан ч уужуу царайлаад яваад байсан нь өнөөдөр ийм хэмжээнд хүрлээ. Та нарын 20 жил яриад хийгээгүй ажлуудыг Шинэчлэлийн Засгийн газар хийж байна. Битгий ингэж хорлон сүйтгэх ажил хийгээд бай. Ард түмнээ бодож ажиллаач” гэсэн юм.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ