МАН-ын зөвлөхүүдийн танхим хуралдана

МАН-ын зөвлөхүүдийн хурал өнөөдөр 11.00 цагт намын төв байр Тусгаар тогтнолын ордонд болох аж.27-р их хурлаараа дотоод бүтэцдээ зарим нэг өөрчлөлт хийсэн. Тухайлбал, МАН-ын дэргэдэх зөвлөхүүдийн танхим байгуулахаар болсон. Энэ танхимд МАН-аас нэр дэвшин, сонгогдсон үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, намын дарга нар багтаж байгаа юм. МАН-ын дэргэдэх зөвлөхүүдийн танхимд одоогийн байдлаар Ерөнхийлөгч асан Н.Баганбанди, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, Д.Содном, С.Баяр, С.Батболд, УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж, С.Төмөр-Очир нар багтаж байна. Мөн МАН-ын даргаар ажиллаж байсан Г.Очирбат, Б.Даш-Ёндон, Ө.Энхтүвшин, М.Энхболд нар зөвлөхүүдийн танхимд орж байгаа юм.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ