Ерөнхий сайдын багцын асуудлыг Тагнуулынхан шалгаж эхэлжээ

Орон нутагт битүү зах барих, бэлэн бус торгуулийн системд шилжүүлэх, эмнэлгийн оношлогооны тоног төхөөрөмж авах зэрэг долоон ажилд төсөвлөсөн Ерөнхий сайдын 50 тэрбум төгрөгийн багц сүүлийн үед асуудал дагуулж буй. Улсын төсвийн дээрх хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, тендергүйгээр гүйцэтгэгч компаниудыг сонгосон тухай Б.Энхбаяр нарын өмгөөлөгчид олон нийтэд мэдэгдсэн. Тухайлбал, 500 сая төгрөгөөр “Эх хэлний эзэд” медиа хөтөлбөр, “Бумбардай” цуврал номыг санхүүжүүлсэн гэх.Уг асуудлаар өчигдөр Тагнуулын ерөнхий газраас дээрх хуульчдыг дууджээ. Багцын будлиантай асуудлыг дэлгэсэн тэднийг буруутгаагүй болохыг эх сурвалж хэлж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг саяхан олон нийтэд уг мэдээллийг дэлгэсэн хүмүүсийг шүүхэд өгөхөө мэдэгдсэн юм.

Б.Тэнүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ