Дархан-Уул аймгийн АН-ынхан өлсгөлөнгөө зогсоов


Дархан-Уул аймгийн Ардчилсан намынхан өлсгөлөнгөө зогсоожээ. Тэд өнгөрсөн бямба гаригаас эхлэн өлсгөлөн зарлаж эхэлсэн бөгөөд 30-58 насны зургаан хүн байсан билээ. Тэдэнтэй нэгдэхээр 16 хүн нэгдэх хүсэлтээ тавиад байсан.
Өлсгөлөнгөө зогсоосон шалтгаан нь Дарханы АН-ынхан өчигдөр намын удирдлагуудтайгаа уулзан ирэх жил сонгуулиар намын хороог шинэчилнэ гэдэг тохиролцоонд хүрч, ээлжит бус хурлын тогтоол гарсан учраас тэд ийнхүү өлсгөлөнгөө зогсоожээ.
Тэдний өлсгөлөн зарласан шалтгаан нь нэгдүгээрт ямар ч эрхзүйн чадамжгүй болсон Дархан-Уул аймгийн Ардчилсан намын хороог татан буулгах. Хоёрдугаарт сонгуулийн тов зарлах. Тэд энэхүү шаардлагаа Намын Хэрэг эрхлэх газар, Дотоод санхүүгийн хороо, Хяналтын ерөнхий хороонд хүргүүлсэн байна. Мөн тавьсан шаардлагыг нь биелүүлтэл өлсгөлөнгөө зогсоохгүй гэж мэдэгдэж байсан.
Б.Цэлмэг
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ