Байнгын хороодын дарга нарыг солино

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байнгын хороодын дарга нарыг солих асуудлыг хөндсөн. Угтаа бол байнгын хороодын дарга нар нь уг албыг нэг жилийн хугацаатай хаших ёстой байдаг. Тиймээс бүрэн эрх нь дууссан байнгын хороодын дарга нарыг өөрчилж, эсвэл сайн ажилласан нэгнийг нь улираан сонгох ёстой гэж АН-ын бүлгийн зүгээс үзэж байгаа аж. Байнгын хороодын даргад томилох гишүүдийн нэрсийг намын бүлгүүдийн зүгээс УИХ-ын даргад санал болгох бөгөөд түүний дагуу хэлэлцэн шийдвэрлэх юм.

Одоо Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Ц.Цолмон, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Г.Баярсайхан, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо З.Баянсэлэнгэ, Өргөдлийн байнгын хорооны даргаар Р.Бурмаа ажилладаг. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар А.Бакей, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Хууль зүйн байнгын хорооны даргаар Ш.Түвдэндорж, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Б.Гарамгайбаатар нар ажиллаж байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ