АН-ынхан хойч үедээ орд газар хадгалж үлдэх нь буруу гэж үзлээ

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр АН-ынхнаас горимын санал гаргав. Тэд орд газраа хойч үедээ хадгалж үлдэх нь буруу гэдэг саналыг гишүүдийн олонхи дэмжлээ. Тэгэхээр байгалийн баялгаа хайр гамгүй ашиглах нэг нөхцөл үүгээр бүрдлээ. Уг нь бол УИХ-ын гишүүн Г.Уянга "Ашигт малтмалыг дэс дараатай, бодлоготойгоор ашиглаж, тодорхой хэмжээний орд газрыг ирээдүй хойчдоо нөөцөлж үлдээх ёстой. Хэдийгээр үүнийг “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд нэг өгүүлбэрээр оруулсан боловч чуулганы үеэр маш их эсэргүүцэлтэй тулгарч, хүмүүсийн янз бүрийн лобби явж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, энэ заалтыг хасах шинжтэй байгаа юм. Тэгэхээр ийм зүйлд санаа нийлэхгүй байгаа" хэмээн байр сууриа хүчтэй илэрхийлж байсан юм.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ