Д.Батцогт гишүүн байнгын хорооны дарга болно

УИХ-ын байнгын хороодын дарга нарыг жил болгон өөрчилж байхаар тогтсон. Энэ дагуу он гарахаас өмнө байнгын хороодын дарга нарыг шинээр сонгохыг УИХ-ын дарга үүрэг болгосон юм. Тиймээс өнөөдөр хуралдаж байгаа байнгын хороод дарга нараа шинээр томилох асуудлыг хэлэлцэж байна. Үүний дагуу Хууль зүйн байнгын хорооны гишүүд даргаа улираан сонгохоор боллоо. Ингэснээр Хууль зүйн байнгын хорооны даргаар Ш.Түвдэндоржийг дахин сонгохоор тогтож, УИХ-ын чуулганы маргаашийн хуралдаанаар хэлэлцэнэ. Түүнчлэн Эдийн засгийн байнгын хорооны даргаар Б.Гарамгайбаатарыг дахин сонгохоор болсоны зэрэгцээ "Шударга ёс" эвслийн бүлэг хоёр байнгын хорооныхоо даргыг хэнээр сонгохоо үдээс хойно шийдэх юм байна. Ямар ч байсан нэг байнгын хорооны даргаараа Д.Батцогт гишүүнийг сонгохоор шийдвэрлэжээ.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ