Зөвлөхүүдийн танхимын нээлт боллоо

МАН-ын даргын дэргэдэх Зөвлөхүүдийн танхимын нээлт өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо. Зөвлөхүүдийн танхим нь Монгол Ардын Намынбодлого, үйл ажиллагааны уламжлалыг хангах үүднээс намын даргын дэргэд улстөрийн бодлогын талаар зөвлөлдөх байнгын бус үйл ажиллагаа явуулах намын шинэ дүрмээр байгуулагдсан бүтэц юм.

МАН-ын даргын дэргэдэх Зөвлөхүүдийн танхимын анхны уулзалтыг нээж Монгол Ардын Намын дарга Миеэгомбын Энхболд үг хэллээ. Тэрбээр, Монгол Улсын улс төрийн ууган хүчин - Монгол Ардын Намын олон арван жилийн түүх, улс орны хөгжил дэвшил, ололт амжилтыг Зөвлөхүүдийн танхимын гишүүдийн хөдөлмөр зүтгэл, идэвх санаачлага, бүтээлч сэтгэлгээгүйгээр төсөөлөх боломжгүй тухай тэмдэглэв. Цаашид ч тус намын мөрийн хөтөлбөр, XXVII Их хурлын шийдвэрийг амжилттай хэрэгжүүлэх, улс орны нийгэм-эдийн засаг, улс төрийн байдалд дүн шинжилгээ хийж, түүнд тохирсон бодлого боловсруулж эрчимтэй үйл ажиллагаа явуулахад мэдлэг боловсрол, хуримтлуулсан туршлага, санал зөвлөмж ус агаар мэт чухал. Тиймучраас Зөвлөхүүдийн танхимыг байгуулж байгаа билээ хэмээн хэллээ.

Мөн тэрээр МАН-ын XXVII Их хурлаас хойш хийж гүйцэтгэсэн ажлаа товч танилцууллаа. Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүд улс орноо тойрч ажиллан, ард иргэдийн амьдрал ахуйтай газар дээр нь танилцан, тулгамдаж буй асуудлууд, саад бэрхшээлүүдийг шийдвэрлүүлэхийн төлөө ажиллаж байгаагаа хэллээ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс эхлээд шийдвэрлэх асуудал дэндүү олон байна. Тийм учраас Монгол Ардын Нам цаашид хүчтэй сөрөг хүчний байр сууринд хатуу зогсож, эрх баригчдын хууль бус үйл ажиллагааг хазаарлах,тулгамдсан асуудлуудыг засаж залруулах, шийдвэрлүүлэхийн төлөө ажиллах болно гэв.

XXVII Их хурлаас гарсан уриалгын дагуу Монгол Ардын Намын дарга санаачлан улс төрийн намуудын дарга нарын нээлттэй уулзалтыг зохион байгуулж, Үндэсний зөвшилцлийг эхлүүлсэн тухай мэдээллээ. Мөн УИХ дахь тус намынбүлгийнгишүүдбизнес эрхлэгчидтэйнээлттэй уулзалт хийсэн нь Монгол Ардын Нам бизнес эрхлэгчдийг дэмжих, хамгаалах, тэдний бизнесийн болон өмчийн эрх ашгийг хамгаалах итгэлийг төрүүлснийг тэмдэглэв.

Зөвлөхүүдийн танхимынбүрэлдэхүүнд Монгол Ардын Намын үе үеийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар болон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс ажиллаж байна. Өнөөдрийн байдлаарМонгол Ардын Намын дарга асан Г.Очирбат, Б.Даш-Ёндон, Н.Багабанди, С.Баяр, Сү.Батболд, Ө.Энхтүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга асан Д.Идэвхтэн, Ё.Отгонбаяр, У.Хүрэлсүх, Г.Занданшатар, УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, Д.Содном, Ш.Гунгаадорж нар зөвлөхүүдийн танхимын бүрэлдэхүүнд орж байна.

Зөвлөхүүдийн танхим нь намын дарга, Удирдах зөвлөл, УИХ дахь намын бүлэгт зөвлөх эрхтэй нэгж бөгөөд Монгол Ардын Намын даргын хэлснээр тус танхимын гишүүд нь Монгол Ардын Намын “хар хайрцаг”, ой санамж юм. Танхимын үйл ажиллагааг цаашид тогтмолжуулж, боловсронгуй болгон, ажлын үр өгөөжтэй, оновчтой арга хэлбэрийг сонгон, зөвхөн нийслэлд төдийгүй орон нутагт ч хүрч ажиллахаар төлөвлөж байна. Зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн даргаар Хүнс хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Саулеажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ