Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд нэр дэвшигчийг танилцуулна

УИХ-ын чуулган өнөөдөр 09.00 цагаас хуралдана. Чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
1. Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд нэр дэвшигчийг хэлэлцэх;/Улсын дээд шүүхээс санал болгосон/:
- Нэр дэвшигчийн танилцуулгыг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.ЗОРИГТ танилцуулна;
- Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.ТҮВДЭНДОРЖ танилцуулна.
2. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл:
- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.ГАРАМГАЙБААТАР танилцуулна;
- Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна.
3. Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
4. Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:
- Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;
- Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНБААТАР танилцуулна.
5. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Хүнсний улирлын нөөц бүрдүүлэхэд шаардагдах 100.0 мянга хүртэл тонн улаан буудайг импортоор оруулахад, хэлэлцэх эсэх/:
- Хууль санаачлагчийн илтгэлийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГА танилцуулна;
- Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна.
6. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/:
- Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ танилцуулна;
- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна.
7. Хилийн боомтын тухай хуулийн төсөл,, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг үргэлжилнэ/.
8. Хилийн боомтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан зарим хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/:
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ