Ш.Цогтоо, Д.Солонго нарыг ҮХ-ийн цэцийн гишүүнээр томиллоо

УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын дээд шүүхээс санал болгосонҮндсэн хуулийн цэцийн гишүүдэд нэр дэвшигчдийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хоёрынх нь бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан шинээр хоёр цэцийн гишүүн сонгох шаардлага тулгараад байсан бөгөөд Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр Үндсэн хуулийн цэцэд хууль зүйн ухааны доктор, дэд профессор Д.Солонго болон хууль зүйн ухааны доктор Ш.Цогтоо нарын нэрийг дэвшүүлээд байсан юм.

Гишүүд санал хэлсний дараа санал хураалт явагдаж Ш.Цогтоог Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох асуудлыг хуралдаанд оролцсон 51 гишүүний 43 нь зөвшөөрсөн бол Д.Солонгыг 49 гишүүнээс 43 нь зөвшөөрснөөр үндсэн хуулийн цэцийн гишүүнээр дээрх хоёр хүнийг томиллоо.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ