Д.Тэрбишдагва О.Баасанхүүг намаасаа гарахыг зөвлөжээ

МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намаасаа гарахыг түүнд зөвлөсөн байна. Энэ талаар О.Баасанхүү гишүүн твиттертээ бичжээ.
Чухам яагаад ийнхүү намаасаа хөөх болсон талаар намын дэд даргаас өөрөөс нь асуух хэрэгтэй гэсэн байна.
О.Баасанхүү, Д.Тэрбишдагва нарын хооронд ямар асуудал үүссэн нь тодорхойгүй байгаа ч сүүлийн үед МАХН-д үүсээд байгаа хагарлын нэг илрэл энэ бололтой.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ