Тавантолгойн хувьцаанаас татгалзаж эхлэв

"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг хөрөнгийн зах зээлд арилжаалж эхлэхэд хувьцааг худалдан авах гэж дугаарлаж байсан үндэсний компаниуд сүүлий үед хувьцаагаа буцаан өгч, мөнгөө авахыг хүсэх болсон байна.

Ийнхүү хувьцаагаа буцааж, мөнгөө эргүүлэн авах болсон гол шалтгаан нь Засгийн газрын байгуулсан ашиггүй гэрээтэй холбоотой гэж эх сурвалж тайлбарлаж байгаа бөгөөд дээрх байгууллагуудын хүсэлт, өргөдлийг Хөрөнгийн бирж буюу ҮЦТТТХТ-д энэ сарын 31-ны өдөр хүртэл хүлээн авах юм байна. Өөрөөр хэлбэл үнэлэмж нь буураад байгаа "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг ирэх оноос буцаахаар болжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ