МАН-ын бүлгийн даргад эрүүгийн хэрэг үүсгэжээ

Дорнод аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга П.Мөнхтөрийгэнэ сарын 2-нд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн саатуулан авч явсан юм. Түүнийг ажил хийгээгүй хүнд гурван сарын цалин илүү олгосон гэсэн үндэслэлээр шалгаж, мөрдөн байцаалтаас оргон зайлж болзошгүй гэсэн үндэслэлээр 72 цагийн хугацаагаар баривчилсан билээ. Тэгвэл Авлигатай тэмцэх газраас П.Мөнхтөрийг албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар мэдээлэв. Өөрөөр хэлбэл, түүнд эрүүгийн хэрэг үүсгэн холбогдох мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм байна.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ