100 мянган тонн улаан буудай импортлохыг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэв. Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 68,5 хувь нь дэмжив. Ингэснээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн бөгөөд ОХУ-аас 100 мянган тонн улаан буудай импортоор оруулж ирэхэд Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх нь зүйтэй гэдгээр дараагийн хэлэлцүүлэг өрнөнө.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ